2009-09-09
Хүмүүс уншаад хэрэггүй л болов уу....
Хэнтэй ч ярилцахгүй зөвхөн блогтоо бичиж сэтгэлээ онгойлгомоор санагдаад бичиж байнаа. Ярилцъя ч гэсэн хамгаас дотно найзууд минь гадаад явчихсан сурах нь сурч, ажиллах нь ажиллаж байгаа.

Ойрдоо ямар гутармаар муухай өдрүүд өнгөрөөд байгааг хэлэх ч юм биш. Би хүүхдээ төрүүлээд 6 сартайд нь ажилдаа орлоо өнгөрсөн 8 сарын сүүлээр шүү дээ. Ээж минь охиныг хараад өгнө гэсэн болохоор баярлаад л ажилдаа орсон. Намайг хүүхэд асрах чөлөө аваад явсан араар их юм болжээ, их ч өөрчлөлт шинэчлэлт болж энэ намайг ч тойрсонгүй эмэгтэй аятайхан даргатай байсныг минь өөрчлөөд янзын яхир хүнийг даргаар тавьсан ...
2008-09-16
Бичилгүй их удлаа даа...
Бараг 1000 жилийн өмнө сүүлийн бичлэгээ бичсэн юм байна шүү. Ажил ч ихтэй, бас ээж болох гэж байгаа болохоор компьютерын өмнө цөөн цагаар сууж байгаа. Зуны 3 сар жирэмсний хордлого гэж айхтар давааг давлаа, одоо болохоор тонус ихтэй байна л гэнэ, бас байсгээд л юм идэж, унд уумаар санагдаад, сэтгэл санаа ч эмзэг мэдрэмтгий болчихсон юм шиг. Хэвлийдээ бүхэл бүтэн хүн бүтээж бий болгож байгаа болохоор тун ярвигтай юмаа. Урьдны иддэг уудаг байсан идээ ундаа бүрэн хориотой, зөвхөн хүүхдэд хор болохгүй юмыг ууж идэх ёстой, хувцас хунарын тухайд бол бүр ярилтгүй өмсөх юмнууд бүгд тодорхой. Харин унт...
2007-12-04
Юу бичдэг юм билээ.....
Унгасны талаар бичдэг ч юмуу, эсвэл өчигдөр асар их хоол идсэн, замдаа халтирч унаад золтой л үхчихээгүй тухайгаа ч бичдэг юмуу .

За за юу ч бичихгүй гэж шийдлээ . Дараагийн удаа заавал бичнэ дээ. !
2007-11-23
Блогчдоооооооооооооооооооооооооооооооооо

Би нэг юм бодлоо, бблоггер дотор явж байсан чинь хүмүүс маш гоё сонирхолтой тэгээд асар гүн ухаан шингэсэн нийтлэлүүдээрээ өрсөлддөг юм байна. Маниус шиг тэнэг тэнэг хоол идсэн бас зүүд зүүдэлсэн эсвэл ханиад нусны талаар эсвэл өдөр тутам юу хийсэн энэ тэр гээд л асар тулга тойрсон юм бичээд суудаггүй л юм байна. Үүнээс хойш зүгээр байхаар гэсэн шиг тэнэг тэнэг юм бичиж байхаа болиноо.

Үнэн ичмээр санагдчихлаа, үгүй яахав юу чи бичих нь тухайн хүний дурын асуудал гэвч, Тэмүүжин эд нарынхыг эс тооцвол тиймэрхүү аястай блог ховор л доо. Дандаа л нэг хүүхдийн сэтгэхүй, ярианы хэллэгээр бичсэн х...

2007-11-22
ЦОО ШИНЭ ЖИЛ

За шинэ жил ч ойртлоо. Шинэ жилийн үдэшлэг бол миний хувьд хүссэнээрээ харагдах боломж, хэн нэгэн намайг юу гээд хэлчих бол гэж бодохгүйгээр загвар сонгож хийлгэх нь үнэхээр гоё шүү. Залуу нас хэтэрхий богинохон учраас боломж байгаа дээр аятайхан юм өмсөнө гэж бодож байна.

Энэ загварыг би метасейф-ээс харсын, их таалагдаж байнаа мэдээж энд яг ийм даашинзыг хаанаас ч олохгүй л дээ энэ бол францын алдартай дизайнерын бүтээсэн загвар.
Яг иймийг би гэхдээ хийлгэнээ.

Жил болгоны шинэ жилийн үдэшлэг миний хувьд өөрийн гэсэн онцлогтой өнгөрдөг. Уржнангийн шинэ жил гэхэд л дуулаад, дуулж...

2007-10-30
Миний афоризмууд энд байх болно

  Би ер нь Болод шиг өөрийнхөө зохиосон афоризмаа бичиж байяа гэж бодлоо. Энэ бол миний л бодол шүү.

1, "Багш хүн хэзээ ч удирдагч байж чаддаггүй"

2, Бүсгүйчүүдэд: "Будаад өнгө орж байгаа бол чи царайлаг юм, харин будаад  ч өнгө орохгүй байгаа бол чи...хэцүү дээ"

 

2007-10-30
Хүүхнүүдээ, бүсгүй хүн бүсгүй хүндээ хайртай байя л даа...

 Би бүр өөрийгөө мэдэхээ байлаа энэ тархи толгой ер нь юу л болоод байна даа. Өглөө ажилдаа ирээд боловсон хүчин хийдэг эмэгтэйгээ өчигдөр үсээ гайгүй газар орж засуулсныг сонсоод зогсож байтал үсээ засуулагч маань ороод ирэхээр нь бас яахав дээ эмэгтэй л хүн болсон хойно сайхан үгэнд дургүй хэн байхав үс нь аятайхан болж энэ тэр гэсэн чинь өөдөөс тэнэгтээд юу гээд байгаа нь мэдэгдэхгүй юм яриад эхэлхийн. Би тэгээд бодлоо л доо. Хүнд комплемент хэлж чаддаггүй сураагүй юмнууд мөн комплементийг сонсож бас сураагүй байдгийм байна гэдгийг олж мэдлээ. Үнэн юм байна. Новш царайтай болохоороо тэрэндэ...

2007-10-25
Даргатайгаа дайн зарласан, жинхэнэ новшийн өдөр
  энэ хүүхдийнх шиг сайхан үе дээрээ дахиад очих юмсан. Нүднийх нь харц хүртэл цаанаа л нэг хар хоргүй ....
 Өнөөдөр хүний оронд ажилласаныг ч хэлэх үү, хүний үгээр үг хийж хүйтэн усаар юу хийдэг байж болохов... орж ирэхгүй байна, тийм захиралтайг ч хэлэх үү, авгай настайгаа эвлэрч чаддаггүй нэг дарганцартайг хэлэхүү, даргалж чаддаггүй дарга багштайг хэлэх үү, новш гэж өдөржингөө нервтлээ.
Багш хүн хэзээ ч дарга байж чаддаггүйм байна, бас улс төр хөөсөн новшнуууд бас байгууллагыг авч явж чаддаггүйм байна учир нь 4 жилийн хугацаатай гэдгээ мэддэг болохоор хүмүүсийн хов сонссоор байгаад халаг...
2007-10-19
Гоёоос гоё шүлэг шүү уншаад үз
 

ЧИ УУЛ ЮМАА ГЭХЭД

ЧИНИЙ ЦААНА УУЛ БАЙХГҮЙ ЮМ ШИГ

ЧИ УС ЮМАА ГЭХЭД

ЧАМААС ӨӨР МӨРӨН БАЙХГҮЙ ЮМ ШИГ

БИ ЧАМАЙГАА ХАЙРЛАДАГ

АМЬ ТАВИН ХАЙРЛАДАГ

АЛГАНЫ МИНЬ ХЭЭГ ДАГАН ИРСЭН

АМИН ГАНЦ ЭР ХҮН МИНЬ...

БИ ЧАМД ХАЙРТАЙ БИЛЭЭ

БИЕЭН ДҮҮРТЭЛ МЭДЭЖ БАЙНА

ӨДӨР МАНДСАН НАРНЫ ХЭЛТЭРХИЙГ

ШӨНӨ НЬ БИ ТЭВЭРЧ НОЙРСДОГ

ТЭР МИНЬ ЧИ БИЛЭЭ

ӨНДРИЙН ЖИВАА ОДДООС

ГАНЦХАН ОД ДЭРГЭДЭЭ БУУЛГАСАН

           ТЭР МИНЬ ЧИ БАЙСАН...              

                                                        Ө-...Т-д

                                                                                              ...

2007-09-27
Залуу хайх тухай сэдвээс хальсан нь

Нэг иймэрхүү залууг хайсан хүссэн, хүлээсэн, зүүдэлсэн, аан тийм дээр үед иймэрхүү залуу морьтой ирнэ гэж хүлээдэг байсан бол одоо иймэрхүү залуучууд мэдээж машинтай бүр гоё машинтай ирж авч явна гэж хүлээсэн хэдэн найзууд маань байнаа.

Зовлонгоо л ярихын тэгээд би бүр яахаа мэдэхээ байж байгаа юм чинь, тэгээд аргаа ядаад ингэж хэлнээ 

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай !
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг...