Бараг 1000 жилийн өмнө сүүлийн бичлэгээ бичсэн юм байна шүү. Ажил ч ихтэй, бас ээж болох гэж байгаа болохоор компьютерын өмнө цөөн цагаар сууж байгаа. Зуны 3 сар жирэмсний хордлого гэж айхтар давааг давлаа, одоо болохоор тонус ихтэй байна л гэнэ, бас байсгээд л юм идэж, унд уумаар санагдаад, сэтгэл санаа ч эмзэг мэдрэмтгий болчихсон юм шиг. Хэвлийдээ бүхэл бүтэн хүн бүтээж бий болгож байгаа болохоор тун ярвигтай юмаа. Урьдны иддэг уудаг байсан идээ ундаа бүрэн хориотой, зөвхөн хүүхдэд хор болохгүй юмыг ууж идэх ёстой, хувцас хунарын тухайд бол бүр ярилтгүй өмсөх юмнууд бүгд тодорхой. Харин унтахдаа дандаа доошоо харж хэвтдэг болохоор одоо гэдэс тулаад юун доошоо харж унтах манатай.
Элдэв шалтаг шалтгаан бас гарч ирнээ, ажлынхаа хүүхний зарж байсан хувцаснаас нэг унтлагын хувцас аваад өмссөн чинь орой нь бие өвдөөд хонодог юм байна, маргааш нь бүр босож болохгүй хэвтрийн дэглэм барь гэсэн тушаал эмчээс авдаг байгаа. Тэгээд гэнэт "сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг биз дээ" гэж бодож байгаад бас ч үгүй зоос гүйлгэдэг, дандаа л хүн амьтан очерлуулчихсан сууж байдаг нэг хүн рүү асуугаад ирээч гээд нөхрөө явуулсан чинь нөгөө унтлагын хувцасыг гаргаж шатаа гэсэн байсан. Тэрийг нь гаргаж шатаагаад арцаар нь утаад зүв зүгээр болж байгаа юм шүү дээ.
Эмчийн үгэнд ороод ажлаасаа 10 хоногийн чөлөө авсан байсныг яанаа "сайн эм уугаад 2 хоноод бие гайгүй болчихлоо" гээд буцаад ажилдаа очсон .
Юм гэж сонин шүү.
Өө тийм, ажлынхан бол намайг хараад л шууд "өө бондоолой, цүндээлэй ч" гэнүү сонин сонин дууддаг болсон. Ер нь тэр хүний нүдэнд л нэг бөндгөр гэдэстэй хүн харагдана тэрийг юу гэж дуудмаар байна тэгж л нэрлэгддэг боллоо .
Ер нь тэгээд бие давхар байх их сонирхолтой юмаа, бас өөрөөсөө "бичгэн" маамуу гарч ирнэ гэж бодохоор цаг хугацаа мааааааааааааааааш удаан өнгөрч байна, бас хөдөлж эхлэхээрээ ямаршуу мэдрэмж төрөх бол гэж бодоод л .
Амьдрал аа гэж...