2007-11-23
Блогчдоооооооооооооооооооооооооооооооооо

Би нэг юм бодлоо, бблоггер дотор явж байсан чинь хүмүүс маш гоё сонирхолтой тэгээд асар гүн ухаан шингэсэн нийтлэлүүдээрээ өрсөлддөг юм байна. Маниус шиг тэнэг тэнэг хоол идсэн бас зүүд зүүдэлсэн эсвэл ханиад нусны талаар эсвэл өдөр тутам юу хийсэн энэ тэр гээд л асар тулга тойрсон юм бичээд суудаггүй л юм байна. Үүнээс хойш зүгээр байхаар гэсэн шиг тэнэг тэнэг юм бичиж байхаа болиноо.

Үнэн ичмээр санагдчихлаа, үгүй яахав юу чи бичих нь тухайн хүний дурын асуудал гэвч, Тэмүүжин эд нарынхыг эс тооцвол тиймэрхүү аястай блог ховор л доо. Дандаа л нэг хүүхдийн сэтгэхүй, ярианы хэллэгээр бичсэн харилцан яриа...

Бичиж байна гэдэг ярьж байгаа биш болохоор бичгийн хэлбэрээр л бичиж байвал....

Тэгээд ямар нэгэн асуудал хөндсөн, юм бодуулсан бичлэгүүд олон олноороо бичицгээеээээээээээээээээээээээээээээээээээээээээ.

Бичсэн: unukun | цаг: 11:55 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(70)
Сэтгэгдэл:


хэхэ бичлэгээс нь илүү сэтгэгдлүүд нь сонирхолтой байлаа

блогийг заавал хүнд зориулж бичдэггүй өөрөө өөртөө зориулж бичдэг хүмүүс байдаг шүүү дээ.. тухайн хүний орон зай.. заавал мундаг том лут ухаалаг юм бич гэсэн дүрэм байхгүй.. бичдэг нэг нь бичиг л дээ.. заавал тэрүүн шиг бай гэсэн хэм хэмжээ загвар гарчаагүй байгаам чинь
Бичсэн: Анахай цаг: 15:01, 2010-11-16 | Холбоос | |


Миний бодлоор блог бол асар их эрх чөлөө, түүнд заавал "мундаг" юм бичих албагүй. Зүгээр "цагаахан" блог руу ороод умшиж байхдаа би л гэхэд маш сайхан эерэг энерги авдаг. Заавал хүнд юм бичих хэрэгтэй гэж үү? Над шиг. кккк
Бичсэн: LetMaidar цаг: 13:43, 2010-11-16 | Холбоос | |


Сонирхолтой байна
Хүмүүсийн сэтгэгдлийг уншиад .. сонирхолтой байна.

Бичсэн: Досжан (зочин) цаг: 13:38, 2010-11-16 | Холбоос | |


Хүн хүн өөр өөрийнхөөрөө блогоо бичдэг байх. Сайн саар алин болох нь хамаагүй. Амьдралын маань нэгээхэн хэсэг, үзэл бодол, баяр жаргал, нус нулимс бүхнээ блогоороо дамжуулж хугасалдаг, хуваалцдаг. Ийм байхад л надад болоо...
Бичсэн: gereltuya цаг: 16:56, 2008-10-16 | Холбоос | |


Цөг гэм big grin Тэхдээ тэр гоё зураг... batting eyelashes
Бичсэн: xvv цаг: 02:17, 2008-10-05 | Холбоос | |


тэххх.. тэр зургийг нэг халиачихмаар байгаа юм.. smug
Бичсэн: Дарс цаг: 23:29, 2008-10-04 | Холбоос | |


пондоор
би бас л хоцорчихож. гал гараад, цогшоод уугиад дууссан хэзээ хойно нь би дандаа бууж мордох юм.

наад эх хэлийг чинь хэнд ч хэрэггүй гээд гайгүй боловсролтой хүмүүс нь хүүхдүүдээ ээнглиш чайнизээр яриулж сургах гээд байгаам бишооо. tongue

үг үгсийн алдаа гаргах яах вэ, байшингийн буланд сарьдагаа эхлээд больцгооё л доо андуудаа. гэснээс үндсэн санаандаа оръё. надад тэр энгэр задгайлсан, ташаагаа тулсан зургийг нэг үзүүлээдхээч.
clown
Бичсэн: Зочин цаг: 17:27, 2008-10-04 | Холбоос | |


Bi oguulsu...
Ta heden erhem blogchdiin eldevtei bas egduutsmeer margaaniig buheld ni unshaad muhus bi ta heden chaduun blogchidiin umnu mehiin baij iin oguulmeer sanagdav : uuriin  setgel nomhroogui bol uruuliin setgeliig nomhotgoj ul chadna, busdiig shuumjilj buruu zuviig shuusen hunees, uuriiguu shuumjilj dotood byasalgaliig hogjuulsen hun busdiin helsend buirtai handaj, busdad helsen ni buruushaagdah ni baga baih bolovuu.Yaagaad ene bichlegiig iluud sonirhij eldev zuil nurshimaar sanagdsan yum be gevel, bi uuruu Mongol hel bichgiin erdemten hunii huuhed uchir heden sanaa onoo bichihiig uuruusuu ul tadgalzaj, undulzuh setgelee barij es chadav. Aav mine nadad surgahdaa " Nomloson nomiig surahad amarhan, nomloh uhaaniig surahuuya berh " gej heldeg baisan.Ih unen ug gedgiig ni udii nasandaa l uhaarch yavna. Minii huvid, yarigdsan gol sedviig yal shuumjlel ersen ugsees ni yalgaj tsalgan baij tungaaval, unen mununii uchig hun burt baih shig. Hel bichgiin shinjleh uhaanii arga zuid zuv yarij zuv bicheh arga bilegchleliig erhemledgiin uchir ni, hun uuriin bodoj setgesnee uruuld  zuv zuiteigeer tailbarlan yarij, tuunchlen bichih uildleer oilguulj hurgehed orshidog. Huniig bichegiinh ni helbereer hurtel hen bolhiig ni tanijch boldog. Tegeheer zuv yarij, utga zuv ug hereglehiig erhemlegch hunii bichih ba yarih uildluud ni, ene huniig hen be gedgiig haruulj chaddag nariin uchirtai zuil yum. Iimd zuv zuitei bichhiig erhemlesen uzel bodliig nyatsaah ni arai tashaa zuil boloh bolovuu gej nadad bodogdnom. Bi ch mun blog deeree ch yumuu esvel chatlaj suuhdaa hurtel eldev durem, egshig avia hargalzahguigeer busdiin adil bichdeg.Yalanguya latin useg oruulan mgl ugsiig iinhuu bichhed iluu amarhan sanagddag.  Huvi hun yaaj bichij yaaj uuriiguu ilerhiileh ni ter hunii hench haldashgui huviin erh medel gedegtei bi evlerch bas sanaa niilj bna.. Etsest ni bolgoohod haana hel yariagaa ul ololtsoj oilgoltsohgui baina, tend dain eheldeg gej neg uhaant hunii helsen mergen ug sanaand orov.
Бичсэн: Дарс цаг: 01:36, 2008-05-31 | Холбоос | |


Сэтгэгдэл
Нээрээ энд нэг ийм юм байсныг сая л олж харлаа. Монгол хэлний үг үсгийн алдаа шалгагч хийгдэж байгаа юм байна. Тэгээд Монгол хэлний мэргэжилтэн хэрэгтэй байгаа бололтой. Мэдээж сургуулийг нь төгссөн бол найзуудаа бас уриалаад энэ хүний ажилд туславал бид энд ингэж маргаж сууснаас илүү хэрэгтэй ажил болох болов уу. Хэрвээ ингээд бид бичлэгийг шалгаад алдааг нь засчихдаг юм хийчихвэл блогууд алдаагүй бичигддэг болох нь гарцаагүй... Харин албаар алддаг хүмүүсийг энд тооцохгүй winking
За энэ доорх холбоосоор орж үзээрэй.

http://bolorcms.com/badaa/index.php?/categories/8-unknown

Бидний Монголчууд нэгэн зүгт зориглон хөдөлж, зөв зүйтээ зүйл хийж яваа нэгнээ тулан түшиж түлхэн урагшлуулж явбал юм юмны манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднээ.

Хүү...
Бичсэн: xvv цаг: 04:11, 2007-12-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хай Унукун,
би чамайг муугаар төсөөлөөгүй шүү, буруу ойлгогдсон бол уучлаарай. би хэн хэн нь аливаад хүлээцтэй хандаасай гэсэн бодол агуулж бичсэн юм. Хэн нэгнийг буруутгаж зөвтгөх гээгүй. Чамд амжилт хүсье.
Бичсэн: oase цаг: 01:51, 2007-12-06 | Холбоос | |


Сэтгэгдэл
муугаар төсөөлсөн бол энд ингэж тайлбар бичиж цагаа үрэхгүй байсан байхаа big grin Надад лав үнүкүн таалагддаг.. blushing
Бичсэн: xvv цаг: 19:20, 2007-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл
хаха.. зиа, манай төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. баярлалаа. баяртай. (суулийн 2 угийг Зовлон-с зээлдэв)
Бичсэн: хундага цаг: 14:00, 2007-12-05 | Холбоос | |


Заа хө....
Ойлгож байнаа. Намайг муугаар төсөөлж болноо. Би ч ер нь их муу хүн, би өөрийгөө ч тэгж боддог. whew! яг л ийм хүн. Би таны сэтгэгдлээс нэг юм ойлголоо. Юу гэвэл асар гүн ухааны сэдэвтэй бичлэгийг бичгийн хэлээр бичнэ, харин ойр зуурын, жижиг юмаа бол инээдтэй байлгах зорилгоор ярианы хэлээр бичнэ.
Бичсэн: unukun цаг: 12:01, 2007-12-05 | Холбоос | |


Сэтгэгдэл

Хүмүүсээ, блогийг хүн өөрөө ямар зорилгоор нээснээсээ хамаарч дуртай сэдвээрээ бичиж болох талбар гэж би боддог.
Хүүрнэл хэлбэрээр, харилцан ярианы хэлбэрээр, сүрхий романтик аясаар, мөр холбож, үлгэрийн хэлбэрээр, бүр зарим нь өөрийн унших дуртай зохиолчийн бичлэгийн стиль жанрыг ашигласан (буюу тэгж хичээсэн) юм болов уу гэхээр, одоо энд яг эрчимтэй маргаанд өртөж буй аман ярианы, хар ярианы хэллэгээр гэх мэт бичигдсэн блогууд байна. Тэр нь блогийнх нь өнгө аяс болоод байж байлаа гэхэд муу нь юу байна? Блогоор орж гарч байгаа эрхэм нөхдүүд үүнээс гадна зөндөө мэдээллийн эх сурвалжтай тул шууд даган дууриахгүй байлгүй дээ. Харин зөв бичих дүрмийг баримталъя гэдэг дээр бүрэн санал нийлнэ.

Ийм бичлэг зохимжгүй, тийм нь зохимжтой гээд цензур тавих хэрэггүй болов уу. Аливаа бичлэгээс авах санаагаа аваад, түр зуур инээж кайф авах нь аваад, ойлгох юмаа ойлгоод явж байвал барав. Хэн нэгэнд таалагдах, сургах, зааварлах талбар бол блог биш. Тэгээд ч хүн бүр асар гүн ухааны аясаар бичиж чадахгүй, одоо надаас эхлүүлээд. Гэхдээ блог бичмээр байдаг. Асар гүн ухаан шингэсэн сэдэв гаргаж ирээд бичиж чадахгүй бол боль гэх нь утгагүй.

Энд хүү, юки зэрэг хүмүүсийн бичсэнтэй санал нэг байна.

Аливаад маргаан мэтгэлцээн байх нь сайн зүйл. Тэр сэдэв, санааг улам чамбай болгоход хэрэгтэй, гэхдээ маргалдагч талууд маргаанаа дэвшүүлсэн санаанаасаа хазайлгаж, ёстой дээр хэлсэн тулга тойрсон хэрүүл руу орохгүй байх хэрэгтэй. Хүн ямар санаа хэлж байна вэ гэдгийг, үгийг нь бүрэн сонсоод, ухаж бодоод, өөрийн хариугаа хэлэх, тухайн нөхцөлд биеэ барих чадвартай байх, өөрөөр хэлбэл соёлтой мэтгэлцэж сурах хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй бол чи хэдий зарим талаар зөв санаа дэвшүүлсэн ч энэ их хэрүүл дунд чиний гаргасан үнэтэй сайхан санаа дарагдаад, замхарч алга болно. Одоо жишээлбэл, би дээр бичсэн байгаа Чадахгүй бол боль гэх нь... гэдгийг чи өлгөж аваад, би боль гэж хэлээгүй, чи өөрөө балай, буруу ойлгочихоод гээд унавал ямар олигтойгоор төсөөлөгдөхөв дээ, чи надад.

Зарим нэгэн марзан зүйлийн тухай аман ярианы хэлээр биччихсэн байвал бүүр ч сэдэвтээ зохицоод давс хужир нь таарах нь байдаг шүү дээ. Хундага, Юкигийн блогоор ороод инээгээд гарахад муу нь юу байна. Гэхдээ наад захын зөв бичгийн дүрмийг барих хэрэгтэй байлгүй яахав. Миний ойлгож байгаагаар зөв бичих дүрэм, аман ярианы хэл хоёр шал ондоо ойлголт. Марзаганаад гэжүгаа, тэгээл гээд биччихсэн хүмүүс зөв бичиж чаддаггүй биш байх. Харин асуудал дэвшүүлсэн нийтлэл ч юм уу, албан ёсны бичвэр, гүн ухааны нийтлэл зэрэгт аман ярианы хэллэгээр биччих ч юм уу, алдаатай биччихсэн байх нь тухайн нийтлэлийн үнэ цэнийг навс унагадаг байх.

Аливаа юмны алтан дунджийг олж чаддаг байх, маргааныг буруу тийш дэвэргэхгүй зохицуулах чадвар, хэлж буй зүйрлэлийнхээ хэмжээ доозыг тааруулж чаддаг байх чадвар нь энд л чухал бус уу?
Миний хувьд блогийг жаахан уйтгар гунигтай байх үедээ дотоод шаналалаа нимгэлэх зорилгоор нээж байсан, хэсэг хугацааны дараа уншигчтай болох ч юм уу, хүмүүс орж гардаг болгох гэж хүчин чармайлт гаргалгүйгээр өдрийн тэмдэглэл маягаар байлгаж байя гэж бодсон. Ганц нэг хүмүүс орж гарсан байдаг. Би ч дотор нь тухайн үед бичмээр санагдсан зүйлээ бичдэг. Тухайн сэдвээсээ хамаарч бичлэийн өнгө аясаа сонгох гэж хичээдэг.

Гэвч би өөрөө бага байхдаа уншсан хэдэн номоо эс тооцвол сүүлийн хэдэн жилд тоон дотор орсон хэдэн үсэгнээс өөрийг уншихаа байсан, 4 аргын тооноос өөр зүйлд олигтой анхаарал хандуулаагүй болохоор бичвэр, сэдэв энээ тэрээгийн хувьд асар их дутагдалтай байгаа. Над шиг хүмүүс ч блог бичигчид дотор олон байгаа байх.
За тэгээд бүгдэд нь амжилт, сайн мэтгэлц, харин бүү хэрэлд
Бичсэн: oase цаг: 21:25, 2007-12-04 | Холбоос | |


Сэтгэгдэл
Найзуудаа эвтэй амьдаръя л даа yho;winking

Уг нь үнүкүн зөв юм ярьж байна л даа, илэрхийлж байгаа хэлбэр дээрээ бага зэрэг алдсан байна.

Би заримдаа тэгж хар яриагаар бичсэн бичлэг уншиж таашаал авдаг хүмүүсийн нэг нь болохоор бас аль ч талд нь орж чадахгүй нь. Цогбадрахын бичсэний хувьд бол блогчдыг иргэн сэтгүүлч гэж нэрлээд байдагтай би хувьдаа санал нийлдэггүй. Бүгд биш байх. Тэмдэглэл хөтөлсөн бүр сэтгүүлч байх албагүй шүү дээ хөө гэж.
Үнүкэний дараагийн гоё бичлэгүүдийг хүлээж байя. Тэр гоё зургаа байлгаж л байхгүй дээ. би эрэгтэй л дээ winking
Бичсэн: Ляапольд цаг: 20:02, 2007-12-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 1820 удаа уншигдсан.



:-)
 
xaax