Би бүр өөрийгөө мэдэхээ байлаа энэ тархи толгой ер нь юу л болоод байна даа. Өглөө ажилдаа ирээд боловсон хүчин хийдэг эмэгтэйгээ өчигдөр үсээ гайгүй газар орж засуулсныг сонсоод зогсож байтал үсээ засуулагч маань ороод ирэхээр нь бас яахав дээ эмэгтэй л хүн болсон хойно сайхан үгэнд дургүй хэн байхав үс нь аятайхан болж энэ тэр гэсэн чинь өөдөөс тэнэгтээд юу гээд байгаа нь мэдэгдэхгүй юм яриад эхэлхийн. Би тэгээд бодлоо л доо. Хүнд комплемент хэлж чаддаггүй сураагүй юмнууд мөн комплементийг сонсож бас сураагүй байдгийм байна гэдгийг олж мэдлээ. Үнэн юм байна. Новш царайтай болохоороо тэрэндээ дасчихсан хэн ч тэрэнд сайн сайхан үг хэлдэггүй болохоор бүр адсага болчихсон байдгийм байна л даа. Бас нэг юм хэлэхэд Царай муутай хүүхнүүд муухай ааштай байдаг гэж байгаа энэ ч үнэн. Учир нь өөртөө сэтгэл хангалуун бус хүн чинь яаж бусдад сэтгэл хангалуун байхым бэ?
Бусад буюу өөртөө сэтгэл хангалуун нэгэнд атаархсаар яваад насыг дуусдагийм байна шүү дээ. Харин нарийн бичиг найз маань бол шал ондоо, тэр сайхан ч хүүхэн, сайхан үг сонсож ч чадна муугий нь сонсож чадна бас аль алийг нь хэлж чаддаг.
Ээ хөөрхий хүүхнүүд минь, хэн ч намайг өмөөрөөгүй үед би өөрийгөө өмөөрдөг. Тиймээс хүүхнүүд хүүхнүүдээ муулахын, эрчүүд хүүхнүүдийг муулдаг, тэхээр хүүхнүүдийг муулдаггүй хүн байна уу айн????эрчүүд эрчүүдээ ер нь муулдаггүй ш дээ,эр хүн эр хүндээ хайртай гээд л, эмэгтэйчүүд эрчүүдийг муулах нь бас тэр болгон биш, тиймүү гэтэл эмэгтэйчүүд эмэгтэйчүүддээ хайртай байдгиймуу.... үгүй л байхгүй юу, ингээд бодохоор л эмэгтэй хүн богино ухаантай гээд байдаг нь үнэн ч юм шиг. Миний хувьд дээрх хүүхнийг ярьдагийн учир гэвэл хүүхнүүд маань муулуулсаар байгаад сайхан үг сонсож чадахаа байчихсымуу даа гэж бодогдоод л...тэгээд хэдхэн хормын тэнэглэл хэн нэгэнд ямар их юм бодогдуулж байгааг бас гайхаад, энүүгээрээ тэр тухайн үедээ өөртөө итгэлтэй бардам байгаа юм шиг боловч ямар өрөвдөлтэй амьтан болохоо л харуулчихаж байгаа байхгүй юу.
Ёстой нөгөө юм үзсэн юм шиг бай л даа гэдэг шиг магтуулж сурсан юм шиг л байх хэрэгтэй байхгүй юу.