ЧИ УУЛ ЮМАА ГЭХЭД
ЧИНИЙ ЦААНА УУЛ БАЙХГҮЙ ЮМ ШИГ
ЧИ УС ЮМАА ГЭХЭД
ЧАМААС ӨӨР МӨРӨН БАЙХГҮЙ ЮМ ШИГ
БИ ЧАМАЙГАА ХАЙРЛАДАГ
АМЬ ТАВИН ХАЙРЛАДАГ
АЛГАНЫ МИНЬ ХЭЭГ ДАГАН ИРСЭН
АМИН ГАНЦ ЭР ХҮН МИНЬ...
БИ ЧАМД ХАЙРТАЙ БИЛЭЭ
БИЕЭН ДҮҮРТЭЛ МЭДЭЖ БАЙНА
ӨДӨР МАНДСАН НАРНЫ ХЭЛТЭРХИЙГ
ШӨНӨ НЬ БИ ТЭВЭРЧ НОЙРСДОГ
ТЭР МИНЬ ЧИ БИЛЭЭ
ӨНДРИЙН ЖИВАА ОДДООС
ГАНЦХАН ОД ДЭРГЭДЭЭ БУУЛГАСАН
ТЭР МИНЬ ЧИ БАЙСАН...
2006.11.28
Энийг би хайртай залуудаа зориулаад нэрийг нь сайн санахгүй байнаа Хаан түүх билүү, Тамгагүй төр билүү Лхагвасүрэн гуайн бичсэн жүжгийг үзэж байгаад тэмдэглэж авсын. Гэхдээ би тэрэнд үзүүлээгүй л дээ, өөрийнхөө хамгийн хайртай зургаар фон хийж байгаад яг үзүүлюү гэснээ больчихсын. Одоо миний ПС дотор байж л байгаа.... Хөөрхөн бондгор маамуу өгсөнийх нь дараа үзүүлнэ гэж бодожийноо.
Хаана ч байгаад байдаггүй, тэгээд улиг болоогүй нэг л гоё үгнүүд. Хэрвээ энэ үгнүүдийг хэрэглэхээр болвол бүүүүүүүүүүүүүүүүүр жинхэнээсээ хайртай хүндээ л хэлээрэй, зүгээр байдаг л гэж санагддаг хүнд битгий хэлээрэй гэж захимаар байна шүү.