Элдэв шалтаг шалтгаан бас гарч ирнээ, ажлынхаа хүүхний зарж байсан хувцаснаас нэг унтлагын хувцас аваад өмссөн чинь орой нь бие өвдөөд хонодог юм байна, маргааш нь бүр босож болохгүй хэвтрийн дэглэм барь гэсэн тушаал эмчээс авдаг байгаа. Тэгээд гэнэт "сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг биз дээ" гэж бодож байгаад бас ч үгүй зоос гүйлгэдэг, дандаа л хүн амьтан очерлуулчихсан сууж байдаг нэг хүн рүү асуугаад ирээч гээд нөхрөө явуулсан чинь нөгөө унтлагын хувцасыг гаргаж шатаа
гэсэн байсан. Тэрийг нь гаргаж шатаагаад арцаар нь утаад зүв зүгээр болж байгаа юм шүү дээ. Эмчийн үгэнд ороод ажлаасаа 10 хоногийн чөлөө авсан байсныг яанаа
"сайн эм уугаад 2 хоноод бие гайгүй болчихлоо" гээд буцаад ажилдаа очсон
.Юм гэж сонин шүү.
Өө тийм, ажлынхан бол намайг хараад л шууд "өө бондоолой, цүндээлэй ч" гэнүү сонин сонин дууддаг болсон. Ер нь тэр хүний нүдэнд л нэг бөндгөр гэдэстэй хүн харагдана тэрийг юу гэж дуудмаар байна тэгж л нэрлэгддэг боллоо
.Ер нь тэгээд бие давхар байх их сонирхолтой юмаа, бас өөрөөсөө "бичгэн" маамуу гарч ирнэ гэж бодохоор цаг хугацаа мааааааааааааааааш удаан өнгөрч байна, бас хөдөлж эхлэхээрээ ямаршуу мэдрэмж төрөх бол гэж бодоод л
.Амьдрал аа гэж...
бичлэг
