2009-09-09
Хүмүүс уншаад хэрэггүй л болов уу....
Хэнтэй ч ярилцахгүй зөвхөн блогтоо бичиж сэтгэлээ онгойлгомоор санагдаад бичиж байнаа. Ярилцъя ч гэсэн хамгаас дотно найзууд минь гадаад явчихсан сурах нь сурч, ажиллах нь ажиллаж байгаа.

Ойрдоо ямар гутармаар муухай өдрүүд өнгөрөөд байгааг хэлэх ч юм биш. Би хүүхдээ төрүүлээд 6 сартайд нь ажилдаа орлоо өнгөрсөн 8 сарын сүүлээр шүү дээ. Ээж минь охиныг хараад өгнө гэсэн болохоор баярлаад л ажилдаа орсон. Намайг хүүхэд асрах чөлөө аваад явсан араар их юм болжээ, их ч өөрчлөлт шинэчлэлт болж энэ намайг ч тойрсонгүй эмэгтэй аятайхан даргатай байсныг минь өөрчлөөд янзын яхир хүнийг даргаар тавьсан ...
2007-09-27
Залуу хайх тухай сэдвээс хальсан нь

Нэг иймэрхүү залууг хайсан хүссэн, хүлээсэн, зүүдэлсэн, аан тийм дээр үед иймэрхүү залуу морьтой ирнэ гэж хүлээдэг байсан бол одоо иймэрхүү залуучууд мэдээж машинтай бүр гоё машинтай ирж авч явна гэж хүлээсэн хэдэн найзууд маань байнаа.

Зовлонгоо л ярихын тэгээд би бүр яахаа мэдэхээ байж байгаа юм чинь, тэгээд аргаа ядаад ингэж хэлнээ 

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай !
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг...