2007-09-27
Залуу хайх тухай сэдвээс хальсан нь

Нэг иймэрхүү залууг хайсан хүссэн, хүлээсэн, зүүдэлсэн, аан тийм дээр үед иймэрхүү залуу морьтой ирнэ гэж хүлээдэг байсан бол одоо иймэрхүү залуучууд мэдээж машинтай бүр гоё машинтай ирж авч явна гэж хүлээсэн хэдэн найзууд маань байнаа.

Зовлонгоо л ярихын тэгээд би бүр яахаа мэдэхээ байж байгаа юм чинь, тэгээд аргаа ядаад ингэж хэлнээ 

Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
Олны өмнө гоо үзэсгэлэнтэй бай, бардам бай!
Хэн нэгэн чамайг харж эхнэрээ марттал
Хэтэрхий гоо үзэсгэлэнтэй бай
Зуурдхан ч хамаагүй чи дэлхийн хаан бай !
Yүнээс илүү хаанчлал гэж байхгүй
Yнэндээ орчлон гэдэг хуурамч юм
Та нар шиг охидуудаар халаасаа дүүргэх
Танхай бардам баян эрчүүдээр дүүрэн юм
Охид минь бүжиглэ нарги, битгий гунигла
Огт танихгүй залууг үнс, тэдэнд дурла


Хамаагүй хард, гомдоод уйл
Архины мухлагт ороод гар
Залуусыг сонго, дарс уу
Алтанхан залуу насаа амтлаад үз
Аяа тэр чиний
Yзэсгэлэнт боол чинь байг
Зөвхөн чи нэг юмыг ухаарах хэрэгтэй
Зөрж өнгөрөх олон өдрүүдийн аль нэгтээ
Хүссэн хүсээгүй насаа элээж
Чамтай цуг амьдрах
Хэн нэгэн хүн цэцэрлэгт
Хүлээж байгаа гэдэгт итгэх хэрэгтэй
Өөр юу ч хэрэггүй, тэр цагийг хүлээж
Өдөржин цонх ширтэн гуниглах хэрэггүй
Yүрд холын замд од
Yзэсгэлэн гоогоо харин хэзээ ч гээж болохгүй шүү
Yдийн наран чиний сайханд бишрэн
бөхийж байг ээ. 

  Чинийх байх эрхээ олох гэж
Минийх гэж чамдаа би очъё...

Хонгор хүү минь чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзыг минь тайч
Халуу төөнөтөл, бүсгүй бие шаттал
Хагацашгүй янагаар уруул дээр минь үнс
Налж суугаад зөөлөн тэвэр
Надад хайртай гэдгийг чинь мэдрэх гэсэн юмаа
Дуу алдаж, уйлж гиншмээр дурлалд
Дуртмал харц, дулаахан шивнээ хөвж
Шүдний чинь сайхныг, гарын чинь хэнэггүйг мэдэрч
Шүүрс алдан жаргах гэсэн юмаа

Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Бүжин туулайн хэвтэрт бүлээн зөн нуугитал
Бүсгүй сэвлэг ирвэгнүүлэн галзуу юм шиг загна
Бүрэг аашаа гээж, бүүр гөлөг шиг гийнатал
Бүхий л биеийг минь тачаангуйн тэнгэрээр нөмөргө
Хонгор хүү минь, чи намайг энхрийл
Хориглож байсан ч даашинзийг минь тайч
Чимэг зүүлтийг минь чимээгүйхэн тайл
Чинийх гэдгээ мэдрэх гэсэн юмаа.

дараа нь буруу ч юм заагаад өгчихөв үү, за за 18 тай юм биш 25 тай юм болохоороо тунг нь тааруулахаа мэдэх байлгүй гэж бодож байгаам даа

Яалтай ч билээ ,,,,зүс царай дажгүй, ажил төрөл  ч давгүй бүр аятайхан ажил хийдэг. Ажил гэр хоёрын хооронд жимтэй, очиж нэг өрөөнд сууж сууж байгаад хэнтэй ч харьцах боломж гарахгүй байсаар байгаад гэртээ хариад хоолоо идээд унтдаг хүмүүс бол биш, маш олон хүнтэй харьцдаг ажил хийнэ,  тийм болохоороо тэрэн дундаас нэг гайгүй юм олж харчихаад бусад хүмүүсээ тэрэнтэйгээ жишээд байдгийм шиг санагдсан шүү, хэт их өөнтөгч болж байнаа удах тусмаа яльгүй дутагдлыг ч ямаан чинээ болгож хараад л, ёстой нөгөө дурлал хүнийг сохор болгодог гэдэг байтал тэд нар дурладаггүй зүгээр л нөхөр болох хүн гээд хараад байдгийм шиг байгаамаа,  үгүй тэгээд яагаад ингээд ганцаардаад, хэцүүдээд яваад байдгийн бүү мэд, бурхны зурсан зураг гэж нэг юм байдаг л байх гэхдээ чимэг зүүлтийг маань чимээгүйхэн тайлдаг эрчүүд маань үнэхээр гадагшаа явсаар байгаад дуусчихаж байгаа юм болов уу... охидууд чинь энд энгээрээ тас атгачихаад л байгаад байдаг сүүлдээ заримынх нь нүүрээр гормоны дутагдал гэсэн оноштой биржгэр улаан юм гарч байна лээ. Яана даа яана заримыг нь ахмад насны эр хүн өдөж байна гэсэн шүү байдал бишдэж л байна, залуучууд нь гадаадад хар ажилд зүтгээд байдаг энд охидуудыг чинь шар сэмжилсэн хөгшчүүл эсвэл бүүүүүүүүүүүүүүүр эмгэнэлтэй нь хужаа солонгосчуудтай садарлаж байна одоо яах вээ? Эрхэм төрийн "тушаанууд" юу бодож байгаа бол?????

Хайртай залуутайгаа суусан миний хувьд хөөрхөн хүүхэдтэй болмоор байвч дараа жилээс гадагшаа явж сурна, ийм нөхцөлд хүүхэд гаргахад тохилог орчин биш гэж ярилцаад л орчлонд ирэх ёстой нэг иргэнийг хүлээлгээд л байгаа. Энэ гадаад гэдэг сэтгэлгээг ард түмнийхээ тархинд яагаад ингээд яг таг суулгаад өгчихвөө.

Ингээд л амьдралын зөвхөн сэжүүр төдий юм ярих гэхээр  л улс төр заавал оруулж ирэх шаардлагатай болчихын, зүй нь бол ард түмнээ сэтгэл хангалуун сайхан байлгадаг, талхных нь захаас өдөр өнгөрөх тусам эмтлэж аваад байдаггүй төртэй орны иргэд ердөө улс төрждөггүй гэж байгаа шүү дээ. Байнга амьдралд нь орж ирдэг орж ирэхдээ дандаа хагацал, өлсөглөн, тарчиг байдлыг авч ирсээр орж ирдэг энэ төрийг яах вээ хүмүүсээ, эндээ бид сайхан амьдраад хөдөлмөрөө үнэлүүлээд болдогсон бол яах гэж  бондгор хөөрхөн үрээ орхиод, сайхнаас сайхан ханиа санан санан харийн нутагт бие сэтгэлийн там эдлэн хэдэн халтар төгрөгний төлөө хар хөлсөө урсган зүтгэж байх шаардлага байна уу?

Тэгээд ичихгүй "би энэ сонгуулиар бүр олон хүнийг гадаад гаргана " гэж гахайтаж байгаам даа.

За тэр тийм байдаг байж, бас нэг гаж үзэгдэл гарч ирж байна тэр хүний эрхийн хуульч хэн билээ нөгөө иргэний хөдөлгөөнүүдтэй хамтраад байсан за байз нэр нь орж ирдэггүй ээ тэр хүүхэн,бас нөгөө Элбэгээгийн туслах байсан Оюунгэрэл 2 хоёулаа америк нөхөртэй юм байна. Жаахан гайгүй хүүхнүүд нь хүртэл гадаадын юмтай эрлийзжүүлээд байхым даа хүүхдээ тэхээр тэд тийм чадалтай оюунлаг болчхоод монгол эрчүүдээс тэдэнтэй дүйцэх эр хүн олдохгүй байгаам болуу, мэдээж хэнтэйгээ суух нь тэр хүний эрх ч гэлээ тэд үр хүүхдээ арай гайгүй л явуулахыг хичээх нь гарцаагүй тэгээд л төрийн томоохон албан тушаалд зүтгүүлнэ тэгээд тэнд нэг эрлийз л байна гэсэн үг...ингээд л бодоод байвал цаашлаад яваад л байх шинжтэй.

Хүнд хань ижилтэй, цаашлаад үр хүүхэдтэй байхын жаргал бол хамгийн чухал, тиймээс монголын сайхан бүсгүйчүүд бүгд монголынхоо сайхан эрчүүдтэй суух болтугай!!!

 

 

Бичсэн: unukun | цаг: 12:49 | Бодогдсон зүйлүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
Хэрэглээгүй авъяас ууршдаг,
Ашиглаагүй булчин агшдаг ,
Тогтоол ус өмхийрдөг,
Салхигүй агаар мууддаг,
Түлхээгүй цаг зогсдог,
Хэнч орохгүй бол хаалга гацдаг
Харин маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг

тийм болохоор бvсгvй минь юунд ч бvv шантраарай бичээд бvтээгээд туурвиад амьдраад байгаарай!!!!!
Бичсэн: bolod.M (зочин) цаг: 12:00, 2007-10-31 | Холбоос | |


хэхэ
янзтай бичжээ чи ч vнэхээр авьяастай бvсгvй юм аа Applause таалагдлаа анд минь
Бичсэн: bolod.m (зочин) цаг: 11:03, 2007-10-31 | Холбоос | |


Сэтгэгдэл
хонгор [хүү] минь яа яа гэнээ winking devil
Бичсэн: xvv цаг: 16:18, 2007-09-27 | Холбоос | |


Сэтгэгдэл
-Гадаад явна гэдэг сэтгэхүй шууд утгаараа ч юм уу?, манай хуучин нийгмийн тогтолцоотой холбоотой.Тэр бол тайлбаргүй. Туйлшрал гэж бас нэг тайлбар байж болох л юм. Дээр үед нэг шторк гарч байсан. Автобусны буудал дээр ганцаараа зогсож байгаа хүний хажууд нилээд олон залуучууд зогсож байгаад гэнэт гүйхээр нь нөгөө зогсож байсан хүн дагаад гүйдэг, эсвэл хөл нь алцагнаад яахаа мэдэхгүй болдог. Энэтэй адил.

-Төрсөн өдрийн төөрөг, үзэл бодол гээд янз бүрийн хүчин зүйл нөлөөлдөг байх.. Танилцах алба нээдийм уу. Хаха хүн хүний санаанд тааруулах гэж, бас нийлсэн 2 хоорондоо алалцсаны дараа хараал идэх гэж бас айхтар ажил болдог байх даа.
Бичсэн: tungaamaa цаг: 15:59, 2007-09-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 736 удаа уншигдсан.



:-)
 
xaax